4 НАСТАЙ ХҮҮХДИЙН ОНЦЛОГ

4 НАСТАЙ ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛД ЭЦЭГ ЭХЧҮҮД ИХЭЭХЭН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.

Дөрвөн настай хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний энерги нь гайхалтай их байдаг. Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй, тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж л байдаг. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина.ухамхүү энэ насанд эцэг, эхийн хэл ярианы зөв хөгжилтөнд нь анхаарах хэрэгтэй.

4 настангууд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг байна. Тэдний энэ их энерги нь түргэн өөрчлөгдөх бодол санаа нь хүсэл эрмэлзэл, зорилгыг нь маш хурдан хугацаанд сольж орхидог байна. Жишээ нь дөрвөн настай хүүхэд нохой зурж байсанаа хэдэн минутын дараа түүнийгээ болиод морь болгохоор шийднэ. Тэгснээ нийтэд битүүлж будаад нар болгочихно. Хэрэв тэднээс “Чи юу зураад байгаа юм бэ?” гэж асуувал “Зурж дуусаагүй юм чинь би яаж мэдэх вэ? гэж хариулах нь олонтаа.

Хүүхдийн энэхүү онцлогуудыг эцэг,эх, ойлгон хүмүүжлийн ажилдаа харгалзан тусгах нь хэрэгтэй. Тэднийг хэрүүл маргаан гаргавал шийтгэхээс өмнө санаа бодлыг нь өөр зүйлрүү хандуулбал илүү үр дүнтэй гэдгийг бүү мартаарай.

Leave a Reply

Your email address will not be published.