Хичээлийн хөтөлбөр
Хүүхдэд зориулсан хичээлийн хөтөлбөр
Манай цэцэрлэгийн ерөнхий хөтөлбөр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас гаргасан ЦӨМ хөтөлбөрийг дагаж мөрдөх ба хүүхдүүддээ зөв хүн болж төлөвшөхөд нь голчлон анхаарч ажиллах болно.

Бага бүлэг
Өөрийгөө болон хүрээлэн буй орчиноо таньж мэдэж өөрийгөө бие даасан хувь хүн болсноо бусад хүмүүст мэдрүүлэхийг хичээдэг. Энэ насанд таны хүүхдийн хөдөлгөөн, хөдөлгөөний хурд идэвхтэй нэмэгддэг байна. Ийм учраас бид хүүхэд бүрийн насны онцлогт, тохирсон олон талт арга зүйг ашиглан хөдөлгөөн “Эрүүл мэнд сувилахуйн” хөтөлбөрийг хүүхдийн хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэн санал болгож байгаагаараа онцлогтой.
Багш: Эрдэнэчимэг, Батхишиг
1,6-2 нас
- Хэл яриа
- Бие бялдар
- Дүрслэх
- Дуу хөгжим
- Танин мэдэхүй
- Математик төсөөлөл
Дунд бүлэг
Бие махбодь нь эрч, хүчтэй хөдөлгөөнийг ихэд шаардаг ба “Би өөрөө”, “Би хийе”, “Би чадна” гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. Ийм учраас бид хүүхэд бүрийн насны онцлогт, тохирсон олон талт арга зүйг ашиглан хөгжүүлэхийн сацуу хүүхдийн хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэсэн хамгийн тохиромжит “Эрүүл бие саруул ухаан” хөтөлбөрүүдийг санал болгож байгаагаараа онцлогтой.
Багш: Эрдэнэчимэг, Батхишиг
2-3 нас
- Хэл яриа
- Бие бялдар
- Дүрслэх
- Дуу хөгжим
- Танин мэдэхүй
- Математик төсөөлөл


Ахлах бүлэг
3-4 насандаа хүүхэд гар хөлийн хөдөлгөөн оролцсон үйл ажиллагаанаас сэтгэл ханамжийг мэдэрдэг. Мөн өөрөө өөрийгөө хүндэлж сурах мэдрэмжийг энэ насанд олгох хэрэгтэй. Ийм учраас бид хүүхэд бүрийн насны онцлогт, тохирсон олон талт арга зүйг ашиглан хөгжүүлэхийн сацуу хүүхдийн хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэсэн хамгийн тохиромжит “Эрүүл бие саруул ухаан” “Авъяас” “Ном” хөтөлбөрүүдийг санал болгож байгаагаараа онцлогтой.
Багш: Эрдэнэчимэг, Батхишиг
3-4 нас
- Хэл яриа
- Бие бялдар
- Дүрслэх
- Дуу хөгжим
- Танин мэдэхүй
- Математик төсөөлөл
Бэлтгэл бүлэг
Бусдын анхаарлын төвд байх гэдэг таны хүүхэд энэ насан дээр ирээд бүх зүйл түүнийг тойрон эргэлдэх ёсгүй гэдгийг ухаардаг. Тэрээр бусдын сэтгэл санааны байдлыг ойлгож эхэлдэг. Бэрхшээлийг даван туулж, өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж сурна. Ийм учраас бид хүүхэд бүрийн насны онцлогт, тохирсон олон талт арга зүйг ашиглан хөгжүүлэхийн сацуу хүүхдийн хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэсэн хамгийн тохиромжит Эрүүл бие саруул ухаан” “Авъяас” “Ном” хөтөлбөрүүдийг санал болгож байгаагаараа онцлогтой.
Багш: Эрдэнэчимэг, Батхишиг
4-5 нас
- Хэл яриа
- Бие бялдар
- Дүрслэх
- Дуу хөгжим
- Танин мэдэхүй
- Математик төсөөлөл

Боролдойн гэр цэцэрлэгийн үйл ажиллагааны хөтөлбөр
Өдрийн үйл ажиллагаанууд | Бага бүлэг | Дунд бүлэг | Ахлах бүлэг | Бэлтгэл бүлэг |
Өглөөний хүлээн авалт | 8:00-9:00 | 8:00-9:00 | 8:00-9:00 | 8:00-9:00 |
Төрийн дуулал хүндэтгэх , Өглөөний дасгал | 9:00-9:15 | 9:00-9:15 | 9:00-9:15 | 9:00-9:15 |
Өглөөний цай | 9:20-10:00 | 9:20-10:00 | 9:20-10:00 | 9:20-10:00 |
Хөгжүүлэх үйл ажиллагаа | 10:10-10:25 | 10:10-10:30 | 10:10-10:35 | 10:10-10:40 |
Эрүүл ахуй | 10:30-10:40 | 10:35-10:45 | 10:40-10:50 | 10:50-10:55 |
Бага үдийн цай | 10:55-11:30 | 10:55 -11:30 | 10:55 -11:30 | 10:55 -11:30 |
Боролдойн тоглооомын цаг | 11:30-11:50 | 11:30-11:50 | 11:30-11:50 | 11:30-11:50 |
Эрүүл ахуй | 11:50-12:00 | 11:50-12:00 | 11:50-12:00 | 11:50-12:00 |
Өдрийн хоол | 12:00-12:50 | 12:00-12:50 | 12:00-12:50 | 12:00-12:50 |
Нойрсоход бэлтгэх | 12:50-13:15 | 12:50-13:15 | 12:50-13:15 | 12:50-13:15 |
Өдрийн амралт | 13:15-15:15 | 13:15-15:15 | 13:15-15:15 | 13:15-15:15 |
Босолт /Сувилахуйн цаг/ | 15:15-15:30 | 15:15-15:30 | 15:15-15:30 | 15:15-15:30 |
Үдийн цай | 15:30-16:00 | 15:30-16:00 | 15:30-16:00 | 15:30-16:00 |
Боролдойн театрын цаг | 16:00-16:35 | 16:00-16:35 | 16:00-16:35 | 16:00-16:35 |
Оройн хоол | 16:40-17:00 | 16:40-17:00 | 16:40-17:00 | 16:40-17:00 |
Хөгжөөн баясгах ажил | 17:00-17:30 | 17:00-17:30 | 17:00-17:30 | 17:00-17:30 |
Оройн таралт /Эцэг эхтэй харилцах цаг / | 17:30-18:30 | 17:30-18:30 | 17:30-18:30 | 17:30-18:30 |
Цэцэрлэгийн мэдээлэл
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр бид мэдээллийг алдалгүй илгээх болно