Хүүхэд өсч торниход орчин хамгийн чухал

Хүүхэд өсч торниход орчин хамгийн чухал

Хүүхэд цэцэрлэгтээ очихдоо дуртай байх шалтгааны нэг нь мэдээж тоглож, наадах тав тухтай байх чөлөөт орчин билээ. Түүнчлэн хүүхдийн гэр болон цэцэрлэгийн орчин эрүүл мэнд, сэтгэл зүй болоод ирээдүйд ямар хүн болж төлөвшихөд том нөлөө үзүүлдэг.

Хүүхэд стандартын шаардлага хангаагүй орчинд өсөн торнисноор менингит, астма, зүрхний өвчлөлтэй болох магадлал ихэсдэг төдийгүй сурах чадвар, зан төлөв, ирээдүйд ажил эрхлэх чадвар зэрэгт ч сөргөөр нөлөөлдөг байна. Тийм ч учраас зарим орнуудад хүүхэд төрснөөс эхлэн тэдэнд зориулан тохь тухтай тусгай өрөөг бэлдэхийг шаарддаг. 

Хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөхөд дараах шаардлагууд хангагдсан байх хэрэгтэй.

  • Цэвэр агаар, Агааржуулалт
  • Тоглож наадах хангалттай зай талбай
  • Зориулалтын тавилга, тоглоом
  • Сурч, хөгжихийг нь дэмжсэн орчин
  • Халуун дулаан уур амьсгал

Хүүхэд гэдэг цаг тутам суралцаж байдаг. Тав тухтай орчинд сууж юм сурах нь хүүхэд төвлөрөх нөхцөлийг илүү бүрдүүлж сониуч занг нэмэгдүүлж ирээдүйд олон талын мэдлэг боловсролтой хүн болоход эерэг нөлөө үзүүлдэг тул хүүхдийн сурч хөгжих орчинг бүрэн дүүрэн хангах нь эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийн нэгэн үүрэг билээ.