ХҮҮХДЭЭ ТОМ БОЛОХООС ӨМНӨ ХАМТДАА ХИЙХ 20 ДУРСАМЖТАЙ ЗҮЙЛ 🎁💖👪🎈

1. Хамтдаа номын санд очиж хүүхдэдээ унших ном сонгож өг
2. Хамтдаа Лего тоглоомоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь
3. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур
4. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал
5. Хамтдаа аавд нь захидал бич
6. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг
7. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх нь чухал талаар ярьж өг
8. Шувууны үүр хийж, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн аль нэг модон дээр өлгө
9. Намрын, зуны, хаврын навчсыг цуглуулж хатаамал хий
10. Өөрийнхөө бага насны тухай цаг гарган ярьж өг
11. Хүүхдэдээ морь хэрхэн унахыг зааж өгөөд, хөдөөгүүр зугаал
12. Баяр ёслолын үеэр гэр бүлийн урлагийн үзлэг зохиож, ялагчийг шагнадаг уламжлалтай бол
13. Хүүхдэдээ анхны хуримтлалаа үүсгэх мөнгөний гахай худалдаж авч өг
14. Хамтдаа сайн дурын үйлсэд оролц. Өөртэйгөө адилхан хүүхдүүдэд тус хүргэх нь ямар сайхан талаар ойлгуул
15. Хамтдаа үлгэр зохиож, зураг зуран бяцхан ном хийгээрэй
16. Хүүхэдтэйгээ цуг шохойгоор хүмүүсийн өглөө бүр явдаг зам дээр зураг зур. “Өнөөдөр сайхан өдөр болно оо” гэдэг үгтэй
17. Попкорн халааж, бүхэл өдөржин дуртай киног нь үз
18. Хамтдаа хүүхдийнхээ өрөөг чимэглэ
19. Хүүхдийнхээ бүтээлүүдээр гэртээ бяцхан үзэсгэлэн гаргаж, хамаатнуудаа урь.
20. Хүүхдийнхээ найзуудыг гэртээ урьдаг өдөртэй болох. Найз нөхдийг нь таньж мэдэх, тэднийг зөв нөхөрлөх боломж бүрдүүлэхэд ээж аавын дэмжлэг чухал шүү.

Leave a Reply

Your email address will not be published.