Бидний тухай

Таны хүүхдэд өгч

чадах давуу талууд

Боролдойн гэр цэцэрлэг нь БЗД-ийн 25-р хороонд байрлалтай, 2100 м2 цэлгэр талбайтай, агааржуулалт аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан тав тухтай эрүүл орчинд , Нийт 25 мэргэшсэн багш ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр, Бага, Дунд, Ахлах бүлэгтээ цоо шинээр үйл ажиллагаагаа эхлэн, элсэлт авахад бэлэн болоод байна.

Бидний эрхэм зорилго

Эрхэм зорилго

Хүүхэд бүрийг хайрлан, хүндэлж бие бялдар болон оюуны хөгжлийг дэмжиж эрүүл аюулгүй ээлтэй орчинд үлгэрлэн хүмүүжүүлнэ. 

 

Алсын хараа

Бид хүүхдийн эрүүл өсч торниж чөлөөтэй сэтгэх орчинг бүрдүүлж мэдлэг чадвартай, зөв бие хүн болоход чиглэгдсэн орчин үеийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан “Чанартай Монгол Боловсон Хүчинг” бэлтгэхэд хувь нэмрээ оруулах болно.  

Философи

Хүүхдэд ээлтэй орчин
Шим тэжээлт хоол хүнс
Чөлөөтэй зай талбай
Орчин үеийн сургалтын хөтөлбөр

Давуу талууд

Blauberg брэндийн агааржуулалтын систем

Уг системийн үндсэн үүрэг нь гаднаас цэвэр агаар оруулж бохирдсон агаарыг гадагшлуулж өрөө тасалгааны нийт агаарыг тогтмол сэлгэх юм. Ингэснээр тасалгаан доторхи агаарын темпратур, чийг болон хурд нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж таны хүүхэд эрүүл өсч торнин, сурч хөгжих үндэс суурь тавигдах юм.

Comisa брэндийн шалны халаалтын систем

Хүүхдийг тав тухтай, дулаан орчинд өсч, хөгжих орчинг бүрдүүлэх Итали улсын Comisa брэндийн шалны халаалтын систем.

Хөдөлгөөн хориглодоггүй тоглоомын талбай

Нян үрждэггүй материалаар хийгдсэн тоглоомын талбайг цэцэрлэг дотор төлөвлөн оруулсан шийдэлтэй.

Бидний

боловсрол

Бид хүүхэд бүрийг тэдний онцлог, хэв шинжид тохирсон олон талт арга зүйг ашиглан хөгжүүлэхийн сацуу хүүхдийн хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэсэн хамгийн тохиромжит хөтөлбөрүүдийг санал болгож байгаагаараа онцлогтой.

Эцэг эхийн сэтгэгдэл

Манай хүүхэд анх цэцэрлэгт орж байгаа учираас хэцүү байх боловуу гэсэн бодолтой байсан боловч Боролдойн гэр цэцэрлэгийн хамт олон маш дулаахан, мэргэжлийн өндөр түвшинд хүлээн авсан нь тун их таалагдсан.

Б. Амарбаясгалан

Анар-н аав

Манай хүүхэд анх цэцэрлэгт орж байгаа учираас хэцүү байх боловуу гэсэн бодолтой байсан боловч Боролдойн гэр цэцэрлэгийн хамт олон маш дулаахан, мэргэжлийн өндөр түвшинд хүлээн авсан нь тун их таалагдсан.

А. Энхцэцэг

Хүслэн-н ээж

Цэцэрлэгийн мэдээлэл

Имэйл хаягаа бүртгүүлсэнээр бид мэдээллийг алдалгүй илгээх болно